- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ /ГЕГ-ын даргын 2013 оны 9 сарын 26-ны өдрийн А/199-р тушаалаар хүчингүй болсон

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ ГЕГ-ын даргын 2013 оны 9 сарын 26-ны өдрийн А/199-р тушаалаар хүчингүй болсон
2008 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хот
Дугаар 673
![]() |
Монгол Улсын Гаалийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 15 дугаар зүйлийн 15.3, Улсын гаалийн ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөлийн 2008 оны 08 сарын 06-ны өдрийн шийдвэрийг үндэслэн ТУШААХ нь: |
![]() |
1. Гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээний хураамж болон гаалийн байгууллагаас үзүүлсэн үйлчилгээний төлбөрийн хэмжээг 1 дүгээр хавсралтын ёсоор баталсугай. |
![]() |
2. Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Дэд дарга бөгөөд Санхүү, эдийн засгийн газрын дарга /Н.Болд/-д даалгасугай. |
![]() |
3. Энэ тушаал гарсантай холбогдуулан Улсын гаалийн ерөнхий газрын даргын 2006 оны 569, 2007 оны 459 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай. |
![]() |
4. Энэ тушаалыг 2008 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн мөрдсүгэй. |
ДАРГА Д.ЦЭВЭЭНЖАВ
![]() |
Текст томруулах
A
A
A


Сонсох:
Таны санал хүсэлт