A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2019 оны 12 дугаар сарын 2-ны өдөр

Дугаар 421

Улаанбаатар хот

ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

"Үндэсний хөтөлбөр батлах тухай" Засгийн газрын 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 142 дугаар тогтоол, мөн тогтоолын хавсралтын "Хөгжлийн зам" гэснийг "Талын зам" гэж, "Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай" Засгийн газрын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 121 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 онд шинээр боловсруулах болон үргэлжлүүлэн хэрэгжүүлэх үндэсний хөтөлбөрийн жагсаалт"-ын "64. Хөгжлийн зам хөтөлбөр" гэснийг "64. Талын зам хөтөлбөр" гэж тус тус өөрчилсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.ОЮУН-ЭРДЭНЭ