A

A

A

Бүлэг: 1979

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2019 оны 12 дугаар сарын 4-ний өдөр

Дугаар 354

Улаанбаатар хот

ДААТГАЛЫН КОМПАНИЙН ДҮРМИЙН САНГИЙН ДООД ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.2.3, Даатгалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Ердийн даатгалын үйл ажиллагаа эрхлэх компанийн дүрмийн сангийн доод хэмжээг 5 тэрбум төгрөг, урт хугацааны даатгалын үйл ажиллагаа эрхлэх компанийн дүрмийн сангийн доод хэмжээг 6 тэрбум төгрөг, давхар даатгалын үйл ажиллагаа эрхлэх компанийн дүрмийн сангийн доод хэмжээг 15 тэрбум төгрөгөөр тус тус тогтоосугай.

2.Энэхүү тогтоол Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн өдрөөс эхлэн Санхүүгийн зохицуулах хорооны 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 355 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

3.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын алба /Б.Ариунаа/-нд даалгасугай.

ДАРГА Д.БАЯРСАЙХАН

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр

Дугаар 635

Улаанбаатар хот

ЗАХИРГААНЫ ХЭМ ХЭМЖЭЭНИЙ АКТ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн6.1.2, 6.1.8, 6.2.3, 6.2.4, Даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5, 22 дугаар зүйлийн 22.1, 59 дүгээр зүйлийн 59.1, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1."Сайн дурын даатгалын хэлбэр"-ийг энэ тогтоолын нэгдүгээр хавсралтаар, "Даатгалын зах зээлийн ёс зүйн журам"-ыг хоёрдугаар хавсралтаар, "Даатгалын компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээ"-г гуравдугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.

2.Энэ тогтоол хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн өдрөөс Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 207, 2019 оны 354, 2020 оны 114 дүгээр тогтоолуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын алба (Т.Жамбаажамц)-нд даалгасугай.

ДАРГА   Д.БАЯРСАЙХАН