- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ХАРЪЯА БАЙГУУЛЛАГЫН ЭРХ ХЭМЖЭЭГ ТОДОРХОЙ БАРААГААР ХЯЗГААРЛАХ ТУХАЙ /ГЕГ-ын даргын 2016 оны А/83 дугаар тушаалаар хүчингүй болсон/

/ГЕГ-ын даргын 2016 оны А/83 дугаар тушаалаар хүчингүй болсон/
ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
ХАРЪЯА БАЙГУУЛЛАГЫН ЭРХ ХЭМЖЭЭГ ТОДОРХОЙ БАРААГААР ХЯЗГААРЛАХ ТУХАЙ
2004 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хот
Дугаар 649
![]() |
“Архидан согтуурахтай тэмцэх тухай” Монгол улсын хуулийн 5 дугаар зүйлийн 10 дахь хэсэг, Улсын Их хурлын 2003 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “Архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх, хяналт тавих үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх зорилгоор Гаалийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 10 дугаар заалтыг үндэслэн ТУШААХ нь: |
![]() |
1. Монгол улсын гаалийн хилээр согтууруулах ундааг зөвхөн Сүхбаатар, Замын-Үүд боомтоор нэвтрүүлж байхаар тогтоосугай. |
![]() |
2. Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гаалийн хяналт шалгалтын хэлтэс /Ч.Энхтуяа/-т даалгасугай. |
![]() |
3. Энэ тушаал гарсантай холбогдуулан Улсын гаалийн Ерөнхий газрын даргын 2003 оны 714 дүгээр тушаалыг хүчингүй болгосугай. |
![]() |
4. Тус тушаалыг 2005 оны 1 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй. |
ДАРГА Х.БААТАР
![]() |
2004 оны 12 дугаар сарын 29-ний өдөр улсын бүртгэлийн 2362 дугаарт бүртгэсэн |
Текст томруулах
A
A
A


Сонсох:
Таны санал хүсэлт