A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр

Дугаар 429

Улаанбаатар хот

ТОГТООЛД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 17.1.8, 26.1.7, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 19.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх тухай" Засгийн газрын 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 165 дугаар тогтоолын 1 дэх хэсэгт дор дурдсан агуулгатай 1.7, 1.8 дахь заалт нэмсүгэй.

1.7. Нягтлан бодох бүртгэлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 4.1.9, Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн 23.7-д заасан хориг арга хэмжээг хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих, хэрэгжилтийг хангуулах;

1.8. Нягтлан бодох бүртгэлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийн Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай болон Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулиар хүлээсэн үүргийг таниулах, хэрэгжүүлэх талаар сургалт, сурталчилгаа явуулж, арга зүйн удирдлага, зөвлөгөө, мэдээллээр хангах.

2. Энэ тогтоолын 1 дэх хэсэгт заасан чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх чиглэлээр холбогдох гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулан, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Сангийн сайд Ч.ХҮРЭЛБААТАР