- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2017 оны 155 дугаар тогтоолд)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр
Дугаар 431
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Цагдаагийн албаны тухай хуулийн 88.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Засгийн газрын 2017 оны 155 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Цагдаагийн алба хаагчийн дүрэмт хувцасны загварын товчоо, загвар"-ын 2 дахь хэсгийн 3 дахь заалтын "Каракуль захтай савхин дээл" гэснийг "Каракуль захтай савхин хүрэм" гэж өөрчилсүгэй. 2. Мөн тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Цагдаагийн алба хаагчийн дүрэмт хувцасны эдэлгээний хугацаа"-ны 2 дахь хэсгийн 4 дэх заалтын "Каракуль захтай савхин дээл" гэснийг "Каракуль захтай савхин хүрэм" гэж өөрчилсүгэй.
3. Мөн тогтоолын хавсралтаар баталсан "Цагдаагийн алба хаагчийн дүрэмт хувцасны загвар"-ын "Хоёр.Гадуур хувцасны загвар" хэсгийн "загвар 2-09", "загвар 2-10"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
4. Энэ тогтоолын 3 дахь заалттай холбогдуулан Засгийн газрын 2017 оны 155 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Цагдаагийн алба хаагчийн дүрэмт хувцасны загвар"-ын "Хоёр.Гадуур хувцасны загвар" хэсгийн "загвар 2-09", "загвар 2-10"-ыг хүчингүй болсонд тооцсугай.
5. Цагдаагийн алба хаагчийн дүрэмт хувцасны зардалд шаардагдах хөрөнгийг өмнөх загварын дүрэмт хувцасны нөөц, эдэлгээний хугацаатай уялдуулан батлагдсан төсөвтөө багтаан санхүүжүүлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A
