A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр

Дугаар 439

Улаанбаатар хот

ТУСГАЙ ЗОРИУЛАЛТААР 2020 ОНД АГНАХ, БАРИХ АГНУУРЫН АМЬТНЫ ТОО ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Амьтны тухай хуулийн 26.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Тусгай зориулалтаар 2020 онд угалз 91, тэх 105, халиун буга 38, бор гөрөөс 25, цагаан зээр 100, агнуурын шувуу 365, саарал чоно 15 хүртэл толгойг тус тус агнуулахаар, тул загас 500 хүртэл толгойг барьж буцаан тавихаар, бусад загас 4600 хүртэл толгойг барихаар тус тус тогтоосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.ЦЭРЭНБАТ