- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр
Дугаар 444
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Дотоодын цэргийн тухай хуулийн 5.1.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Засгийн газрын 2017 оны 281 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Цагдаа, дотоодын цэргийн хамгаалалтад авах улсын онц чухал объектын жагсаалт"-ын "III.Дотоодын цэргийн төсөвт хамгаалалтад байх объект" хэсэгт дор дурдсан агуулгатай 13 дахь заалт нэмсүгэй:
"13.Тайширын усан цахилгаан станц."
2. Тайширын усан цахилгаан станцыг дотоодын цэргийн төсөвт хамгаалалтад авсантай холбогдуулан уг объектын хамгаалалтын зардалд шаардагдах хөрөнгийг 2021 оноос эхлэн жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт үүрэг болгосугай.
3. Энэ тогтоолыг 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A
