- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2018 оны 157 дугаар тогтоолд)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр
Дугаар 461
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн хуулийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Жагсаалт батлах тухай" Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 157 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Гаалийн албан татвар, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх агаар цэвэршүүлэгч, эрчим хүчний хэмнэлттэй халаагч төхөөрөмжийн жагсаалт"-д дор дурдсан агуулгатай 1.5 дахь заалт нэмсүгэй:
1.5 | 8531.10.00 | Угаарын хий буюу нүүрстөрөгчийн дутуу исэл мэдэрч, гэрлэн дохио, дуут дохио өгөх төхөөрөмж |
2. Энэ тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат нарт тус тус даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.ЦЭРЭНБАТ
Текст томруулах
A
A
A

