A

A

A

Бүлэг: 1979

ЗАВХАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2019 оны 12 дугаар сарын 2-ны өдөр

Дугаар 51

Улиастай

ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ЭД ХӨРӨНГӨ ТҮРЭЭСЛҮҮЛЭХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3, 18.2, 19 дүгээр зүйлийн 19.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77.3 дахь заалтууд, Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 134 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Орон нутгийн өмчийн эд хөрөнгө түрээслүүлэх журмыг хавсралтаар баталсугай.

2.Журмыг хэрэгжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг аймгийн Засаг дарга /Д.Батсайхан/, Орон нутгийн өмчийн газрын дарга /Д.Батмэнд/ нарт даалгасугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгасугай.

ДАРГА Ц.БАЛХЯРВАА