A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах/
Бүлэг: 1979

 

 

САНГИЙН САЙДЫН ТУШААЛ

2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр

Дугаар 255

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.3 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1."Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Сангийн сайдын 2013 оны 7 болон 84 дүгээр тушаал, 2014 оны 212 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан "Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах журам"-ын 5.2.2, 5.2.6 дахь заалтуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

3.Батлагдсан журмыг мөрдөж ажиллахыг захиалагч, Засгийн газрын худалдан авах ажиллагааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон тендерт оролцогчийн гомдол хянан шийдвэрлэх эрх бүхий этгээдэд тус тус даалгасугай.

4.Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга /С.Наранцогт/, Хууль, эрх зүйн газар /З.Энхболд/-т тус тус үүрэг болгосугай.

САЙД Ч.ХҮРЭЛБААТАР



/Сангийн сайдын 2021 оны 242, 2022 оны А/251, 2023 оны А/114 дүгээр тушаалаар нэмэлт, өөрчлөлт орсныг тусгав/

САНГИЙН САЙДЫН ТУШААЛ

2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр

Дугаар А/248

Улаанбаатар хот

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 9 дүгээр зүйлийн 9.4, 55 дугаар зүйлийн 55.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Цахим системээр худалдан авах ажиллагаа зохион байгуулах, түүний тасралтгүй, аюулгүй ажиллагааг хангах журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2.Цахим системээр тендер илгээх үйлчилгээний хураамжийг 50,000.0 (тавин мянга) төгрөг байхаар тогтоосугай.

3.Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга (Ж.Ганбат), Хууль, эрх зүйн газар (З.Энхболд)-т тус тус үүрэг болгосугай.

4.Энэ тушаал гарсантай холбогдуулан Сангийн сайдын "Журам батлах тухай" 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 255, 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 132 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

5.Энэ тушаалыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

САЙД Б.ЖАВХЛАН