- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ЗАВХАН АЙМАГ ЖУРАМ, ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ /Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах/
ЗАВХАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2019 оны 12 дугаар сарын 2-ны өдөр
Дугаар 56
Улиастай
ЖУРАМ, ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, 9.1.4, Сангийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 192, А/243 дугаар тушаалын 2 дугаар хавсралтын 1 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтыг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1.Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах журмыг 1 дүгээр хавсралтаар, нийтийн эдэлбэр газрын хог хаягдлыг цэвэрлэх зардлын нэгж тариф болон энгийн хог хаягдлыг булшлах зардлын нэгж тарифыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах журам, нийтийн эдэлбэр газрын хог хаягдлыг цэвэрлэх зардлын нэгж тариф болон энгийн хог хаягдлыг булшлах зардлын нэгж тарифыг баримтлан хэрэгжүүлж ажиллахыг аймгийн Засаг дарга /Д.Батсайхан/, сумдын Засаг дарга нарт даалгасугай.
3.Тогтоолын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд үүрэг болгосугай.
ДАРГА Ц.БАЛХЯРВАА
Текст томруулах
A
A
A