- Нүүр
- Аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж
- ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРУУДАД АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ
2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр
Дугаар А/776
Арвайхээр
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРУУДАД АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ийн "ж", Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Аймгийн хүн амын тоо, төвлөрөл, хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн эрэлт, хэрэгцээ, нутаг дэвсгэрийн онцлогийг харгалзан аймгийн төв Арвайхээр сум, Хархорин сум /зуны улиралд/-ын нутаг дэвсгэрт хүнс, ахуйн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний худалдаа, үйлчилгээг үзүүлэх аж ахуйн нэгжүүдийн ажиллах цагийн хуваарийг хоногийн 24 цаг байхаар тогтоосугай.
2.Дээрх цагийн хуваарийн дагуу ажиллах эрх олгосон худалдаа, үйлчилгээний байгууллагуудад хяналт тавьж ажиллахыг Арвайхээр сумын Засаг дарга (О.Пүрэвдорж), Хархорин сумын Засаг дарга (Л.Энхбат), аймгийн Засаг даргын дэргэдэх Мэргэжлийн хяналтын газар (С.Дуламсүрэн), Цагдаагийн газар (цагдаагийн хурандаа О.Ганбат)-т тус тус даалгасугай.
3.Энэхүү захирамж нь аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх аж ахуйн нэгжүүдэд тогтоосон журам, цагийн хуваарьт хамаарахгүй болно.
ЗАСАГ ДАРГА Г.ГАНБОЛД

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ
2025 оны 2 дугаар сарын 11-ний өдөр
Дугаар А/79
Арвайхээр сум
ЗАХИРАМЖ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 49 дүгээр зүйлийн 49.1, Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.5.3, 1.5.4 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Аймгийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн "Худалдаа, үйлчилгээний газруудад авах арга хэмжээний тухай" А/776 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.
2.Энэхүү захирамж гарсантай холбогдуулан хүчингүй болсон эрх зүйн актыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангаас хасуулах арга хэмжээ авч ажиллахыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс (А.Отгонцэцэг)-т даалгасугай.
ЗАСАГ ДАРГА О.ПҮРЭВДОРЖ
Текст томруулах
A
A
A
