- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРУУДЫН ОРОН ТООНЫ ХЯЗГААРЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр
Дугаар 442
Улаанбаатар хот
ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРУУДЫН ОРОН ТООНЫ ХЯЗГААРЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Дипломат албаны тухай хуулийн 13.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Монгол Улсаас гадаадад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын орон тооны хязгаарыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
(Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2021 оны 305 дугаар тогтоол, Засгийн газрын 2022 оны 71 дүгээр тогтоол, Засгийн газрын 2023 оны 330, 393 дугаар тогтоол, Засгийн газрын 2024 оны 55, 118, 199 дүгээр тогтоолоор тус тус нэмэлт, өөрчлөлт орсон)
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Дипломат төлөөлөгчийн газруудын орон тооны хязгаарыг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 245 дугаар тогтоол, "Монгол Улсын Худалдааны төлөөлөгчийн газар нээн ажиллуулах тухай" Засгийн газрын 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 338 дугаар тогтоолын 2 дахь заалт, "Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2019 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 94 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Гадаад харилцааны сайд Д.ЦОГТБААТАР
Текст томруулах
A
A
A