- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ- “Ачааны манифест нөхөн бичих, хянах, бүртгэх журам”
ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
2019 оны 12 дугаар сарын 4-ний өдөр
Дугаар A/281
Улаанбаатар хот
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Гаалийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэг, 2681 дугаар зүйлийн 2681.1.1 дэх заалт, 2691 дүгээр зүйлийн 2691.1.1 дэх заалт, 2701 дугаар зүйлийн 2701.1.4 дэх заалт, 2711 дүгээр зүйлийн 2711.1.1, 2711.1.2, 2711.1.17 дахь заалт, 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Мэргэжлийн зөвлөлийн хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэх зорилгоор "Ачааны манифест нөхөн бичих, хянах, бүртгэх журам"-ыг хавсралтаар баталсугай.
2.Энэ журмыг гаалийн харилцаанд оролцогчдод сурталчлан таниулах, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Гаалийн хяналт, шалгалтын газар /П.Баттөр/, Хуулийн хэлтэс /С.Оюунцэцэг/-т тус тус үүрэг болгосугай.
3.Энэ тушаалыг хэрэгжүүлж ажиллахыг харьяа гаалийн газар, хорооны дарга нарт үүрэг болгосугай.
4.Тушаал гарсантай холбогдуулан Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны "Журам батлах тухай" А/238 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Б.АСРАЛТ
Текст томруулах
A
A
A