- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ- “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам”

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
2019 оны 12 дугаар сарын 4-ний өдөр
Дугаар А/275
Улаанбаатар хот
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Гаалийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 232 дугаар зүйлийн 232.2 дахь хэсэг, Мэргэжлийн зөвлөлийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай.
2.Гаалийн бүрдүүлэлтийг дор дурьдсан хугацаанд хийж байхаар тогтоосугай.
2.1.хилийн боомтод ажиллаж буй гаалийн байгууллага Засгийн газар хоорондын хэлэлцээрт заасан хугацаанд;
2.2.олон улсын нисэх буудалд ажиллаж байгаа гаалийн байгууллага тухайн хилийн боомтын ажиллах цагийн хуваарийн дагуу;
2.3.гүний гаалийн байгууллага ажлын өдрүүдэд ажлын цагт;
2.4.төмөр замын дагуу байрлах гүний гаалийн байгууллага энэ тушаалын 2.3-т заасан хугацаанаас гадна шаардлагатай тохиолдолд нийтээр амрах баярын болон долоо хоногийн амралтын өдрүүдэд.
3.Энэ журмыг гаалийн харилцаанд оролцогчдод сурталчлан таниулах, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хуулийн хэлтэс /С.Оюунцэцэг/, Гаалийн хяналт, шалгалтын газар /П.Баттөр/-т үүрэг болгосугай.
4.Энэ тушаал гарсантай холбогдуулан Монгол Улсын Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны А/236 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Б.АСРАЛТ

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр
Дугаар А/337
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Гаалийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 232 дугаар зүйлийн 232.2 дахь хэсэг, 2711 дэх зүйлийн 2711.1.2 дахь заалт, Гаалийн ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөлийн 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдааны 05/06, 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 07/03 дугаар шийдвэрийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай.
2.Гаалийн бүрдүүлэлтийг доор дурдсан хугацаанд хийж байхаар тогтоосугай:
2.1.хилийн боомтод ажиллаж байгаа гаалийн байгууллага Засгийн газар хоорондын хэлэлцээрт заасан хугацаанд;
2.2.олон улсын нисэх буудалд ажиллаж байгаа гаалийн байгууллага тухайн хилийн боомтын ажиллах цагийн хуваарийн дагуу;
2.3.гүний гаалийн байгууллага ажлын өдрүүдэд ажлын цагт;
2.4.төмөр замын дагуу байрлах гүний гаалийн байгууллага энэ тушаалын 2.3-т заасан хугацаанаас гадна шаардлагатай тохиолдолд нийтээр амрах баярын болон долоо хоногийн амралтын өдрүүдэд.
3.Энэ журмыг гаалийн харилцаанд оролцогчдод сурталчлан таниулах, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт, бүрдүүлэлтийн газар (Б.Даваасүрэн), Хуулийн хэлтэс (Ч.Тамираа) -т тус тус үүрэг болгосугай.
4.Тус журамд нийцүүлэн гаалийн байгууллагын автоматжуулсан удирдлагын системд холбогдох нэмэлт, өөрчлөлт оруулахыг Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Мэдээллийн технологийн газар (Б.Ганзориг)-т даалгасугай.
5.Тушаал гарсантай холбогдуулан Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны "Журам батлах тухай" А/275 дугаар тушаал, 2022 оны "Түр заавар батлах тухай" А/19 дүгээр тушаал, мөн оны "Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" А/347 дугаар тушаал, 2025 оны "Журамд нэмэлт оруулах тухай" А/17 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Р.ОТГОНЖАРГАЛ
Текст томруулах
A
A
A
