- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (Татварын маргаан таслах комиссын ажиллах журам)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр
Дугаар 466
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Татварын ерөнхий хуулийн 46.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Татварын "Маргаан таслах зөвлөлийн ажиллах журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2. Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт үүрэг болгосугай.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Татварын маргаан таслах зөвлөлийн ажиллах журам батлах тухай" Засгийн газрын 2009 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 22 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
4. Энэ тогтоолыг 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Сангийн сайд Ч.ХҮРЭЛБААТАР
Текст томруулах
A
A
A
