A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2019 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 106

Төрийн ордон,Улаанбаатар хот

Монгол Улсын Их Хурлын 2019-2024 оны стратеги төлөвлөгөөг батлах тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Их Хурлын 2019-2024 оны стратеги төлөвлөгөөг хавсралтаар шинэчлэн баталсугай.

2.Монгол Улсын Их Хурлын стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх, түүний хэрэгжилтийг зохион байгуулан ажиллахыг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо /С.Бямбацогт/, Улсын Их Хурлын Тамгын газар /Л.Өлзийсайхан/ нарт даалгасугай.

3.Энэ тогтоолыг баталсантай холбогдуулан "Монгол Улсын Их Хурлын Стратеги төлөвлөгөөг батлах тухай" 2002 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Улсын Их Хурлын 22 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

4.Энэ тогтоолыг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР