- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх үйл ажиллагааны/
САНГИЙН САЙДЫН ТУШААЛ
2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр
Дугаар 292
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Татварын ерөнхий хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
1."Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх үйл ажиллагааны журам"-ыг хавсралтаар баталсугай.
2.Тушаалын хэрэгжилтийг хангаж, хяналт тавьж ажиллахыг Татварын ерөнхий газар /Б.Заяабал/-т үүрэг болгосугай.
3.Тушаалыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан арга зүйгээр хангаж ажиллахыг Төсвийн бодлого, төлөвлөлтийн газар /Ж.Ганбат/-д даалгасугай.
САЙД Ч.ХҮРЭЛБААТАР
Текст томруулах
A
A
A