- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ- Төрийн үйлчилгээний албаны түгээмэл мэргэжлийн албан хаагчдад ур чадварын нэмэгдэл олгох журам

ХҮН АМЫН БОДЛОГО, ХӨДӨЛМӨРИЙН САЙД, САНГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
1996 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр
Дугаар 63/104
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
"Төрийн албаны тухай" хуулийн 28 дугаар зүйлийн 2 дахь заалтын 4, Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоолоор батлагдсан "Төрийн үйлчилгээний албаны албан хаагчид ур чадварын нэмэгдэл олгох нийтлэг журам"-ын 8 дугаар заалтыг үндэслэн төрийн үйлчилгээний албаны түгээмэл мэргэжлийн албан хаагчдын ажлын үр дүнг дээшлүүлэх зорилгоор ТУШААХ нь
1.Төрийн үйлчилгээний албаны түгээмэл мэргэжлийн албан хаагчдад ур чадварын нэмэгдэл олгох журмыг хавсралтаар баталсугай.
2.Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хүн амын бодлого, хөделмөриин яамны Хөдөлмөрийн газар /Д.Жанцан/, Сангийн яамны Төсвийн төлөвлөлт, санхүүжилтийн газар /Ц.Батнасан/-т үүрэг болгосугай.
ХҮН АМЫН БОДЛОГО, САНГИЙН САЙДЫН Э.ГОМБОЖАВ
ХӨДӨЛМӨРИЙН САЙД Э.БЯМБАЖАВ
Текст томруулах
A
A
A
