- Нүүр
- Сайдын тушаал, Сайдын тушаал
- Ил уурхайн аюулгүй байдлын дүрмийг шинэчлэн батлах тухай
УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙД, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр
Дугаар А/231, А/368
Улаанбаатар хот
Ил уурхайн аюулгүй байдлын дүрмийг шинэчлэн батлах тухай
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь: /УУХҮС, ХНХС-ын 2024 оны А/35, А/14 дүгээр тушаалаар өөрчлөлт орсныг тусгав./
1."Ил уурхайн аюулгүй байдлын дүрэм"-ийг хавсралт ёсоор баталсугай.
2.Батлагдсан дүрмийг аж ахуйн нэгж, байгууллагуудад сурталчлан таниулж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг Ашигт малтмал, газрын тосны газар /Х.Хэрлэн/, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Геологи, уул уурхайн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Б.Мөнхтөр/, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөрийн харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Б.Алимаа/ нарт тус тус даалгасугай.
3.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Үйлдвэр, худалдааны сайдын 2003 оны 98 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙД Д.СУМЪЯАБАЗАР |
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД С.ЧИНЗОРИГ |
Текст томруулах
A
A
A