A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр

Дугаар 453

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 3.3, 8.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн эргэлтийн цэг, солбицол батлах тухай" Засгийн газрын 2019 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 189 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын суурь бүтцийн барилгын ажилд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн эргэлтийн цэг, солбицлыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн эргэлтийн цэг, солбицол батлах тухай" Засгийн газрын 2019 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 189 дүгээр тогтоолын хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.СУМЪЯАБАЗАР