- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2008 оны 195 дугаар тогтоолд)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2020 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр
Дугаар 4
Улаанбаатар хот
ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Журам батлах тухай" Засгийн газрын 2008 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 195 дугаар тогтоолоор баталсан "Шилдэг уран бүтээлч шалгаруулах журам"-д дор дурдсан агуулгатай 3.6 дахь заалт нэмсүгэй:
"3.6. Тухайн жилийн шилдэг уран бүтээлчид нэр дэвшигчийн санал ирүүлээгүй төрөлд зөвлөл нь нэр дэвшүүлж, олонхийн саналаар шалгаруулж болно."
2. Мөн журмын 4.2 дахь заалтын "Шилдэг уран бүтээлчид" гэсний дараа ""Мөнгөн мод" цом," гэж нэмсүгэй.
3. Мөн журмын 1.2 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"1.2. Жил бүр тайз, дэлгэцийн найруулагч, жүжигчин, зураач, тайз, дэлгэцийн бүтээлийн зохиолч, хөгжмийн зохиолч, продюсер, удирдаач, бүжиг дэглээч, хөгжимчин, дуучин, бүжигчин төрөл тус бүрт нэг шилдэг уран бүтээлчийг шалгаруулна."
4. Энэ тогтоолыг 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.БААТАРБИЛЭГ
Текст томруулах
A
A
A