- Нүүр
- Сайдын тушаал
- Аргачлал, журам батлах тухай /Ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийн үнэлгээ тооцох/

САНГИЙН САЙДЫН ТУШААЛ
2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр
Дугаар 302
Улаанбаатар хот
Аргачлал, журам батлах тухай
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.6 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
1. "Ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийн үнэлгээ тооцох, татварын ногдлыг тодорхойлох аргачлал"-ыг нэгдүгээр хавсралтаар, "Ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл борлуулсан, шилжүүлсний орлогод албан татвар ногдуулах журам"-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Тушаалын хэрэгжилтийг хангаж, хяналт тавьж ажиллахыг Татварын ерөнхий газар /Б.Заяабал/-т үүрэг болгосугай.
3.Тушаалыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан арга зүйгээр хангаж ажиллахыг Төсвийн бодлого, төлөвлөлтийн газар /Ж.Ганбат/-д даалгасугай.
4.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан "Аргачлал батлах тухай" Сангийн сайдын 2017 оны 380 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Ч.ХҮРЭЛБААТАР
Текст томруулах
A
A
A
