- Нүүр
- Сайдын тушаал
- Журам шинэчлэн батлах тухай /Газар зохион байгуулалт, газрын кадастрын үйл ажиллагаа эрхлэх мэргэжлийн байгууллагын эрхийг хуулийн этгээдэд олгох/

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ
2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр
Дугаар 191
Улаанбаатар хот
Журам шинэчлэн батлах тухай
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.13, Газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Газар зохион байгуулалт, газрын кадастрын үйл ажиллагаа эрхлэх мэргэжлийн байгууллагын эрхийг хуулийн этгээдэд олгох, тэдгээрт хяналт тавих журам"-ыг нэгдүгээр, ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Газар зохион байгуулалт, газрын кадастрын үйл ажиллагаа эрхлэх мэргэжлийн байгууллагын эрхтэй хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээг хийж, тайлан, дүгнэлтийг ажлын хэсгийн хуралд, ажлын үр дүнг Барилга, хот байгуулалтын яаманд танилцуулахыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар /Ц.Ганхүү/-т үүрэг болгосугай.
3.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга /С.Магнайсүрэн/-д даалгасугай.
4.Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 246 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Х.БАДЕЛХАН

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ
2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр
Дугаар 74
Улаанбаатар хот
ТУШААЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 68 дугаар зүйлийн 68.2, Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 17 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Барилга, хот байгуулалтын сайдын "Журам батлах тухай" 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 246 дугаар тушаал, мөн "Журам шинэчлэн батлах тухай" 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 191 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
2.Хүчингүй болсон тушаалыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлээс хасуулах арга хэмжээ авахыг Төрийн захиргааны удирдлагын газар (Ц.Гансүх)-т даалгасугай.
САЙД Ц.ДАВААСҮРЭН
Текст томруулах
A
A
A
