A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Хүүхдийн цэцэрлэгийн багш, арга зүйч, удирдах албан тушаал эрхэлж байгаа багшид мэргэжлийн зэрэг олгох, хасах/
Бүлэг: 1979

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН САЙДЫН ТУШААЛ

2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр

Дугаар А/854

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.22 дахь заалт, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.7 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Хүүхдийн цэцэрлэгийн багш, арга зүйч, удирдах албан тушаал эрхэлж байгаа багшид мэргэжлийн зэрэг олгох, хасах, мэргэжлийн зэргийг хэвээр хадгалах журмыг хавсралт ёсоор баталсугай.

2.Энэхүү журмыг 2019-2020 оны хичээлийн жилээс бүрэн мөрдөж ажиллахыг өмчийн бүх хэлбэрийн цэцэрлэг, аймаг, нийслэлийн Боловсрол, соёл, урлагийн газар, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын захирал нарт тус тус даалгасугай.

3.Журмын хэрэгжилтийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг Сургуулийн өмнөх боловсролын бодлогын газар /Ж.Мягмар/, аймаг, нийслэлийн Боловсрол, соёл, урлагийн газар, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт /Ж.Болормаа/-д тус тус үүрэг болгосугай.

4.Энэ тушаалыг баталсантай холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2014 оны "Шалгуур үзүүлэлт батлах тухай" А/52 дугаар тушаал, 2019 оны ''Журам батлах тухаи" А/117 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Ё.БААТАРБИЛЭГ

БОЛОВСРОЛЫН САЙДЫН ТУШААЛ

2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр

Дугаар А/95

Улаанбаатар хот

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Боловсролын ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Хүүхдийн цэцэрлэгийн багш, арга зүйч, эрхлэгчид мэргэшлийн зэрэг олгох, хүчингүй болгох журмыг нэгдүгээр хавсралтаар, ерөнхий боловсролын сургуулийн багш, удирдах ажилтанд мэргэшлийн зэрэг олгох, хүчингүй болгох журмыг хоёрдугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.

2.Тушаалын хэрэгжилтийг удирдлагаар хангаж ажиллахыг Боловсролын ерөнхий газар (Т.Ням-Очир), аймаг, нийслэлийн Боловсролын газрын дарга нарт, тушаалыг хэрэгжүүлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулж, мэргэшлийн зэрэгтэй багш, ажилтныг боловсролын салбарын нэгдсэн мэдээллийн системд бүртгэхийг төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарт тус тус даалгасугай.

3.Мэргэшлийн зэрэг олгох, хүчингүй болгох явцыг боловсролын нэгдсэн мэдээллийн системд бүртгэх, хэрэгжилтийг хангаж ажиллахыг Цахим боловсролын газар (Т.Бат-Эрдэнэ)-т даалгасугай.

4.Тушаалын хэрэгжилтэд 2 жил тутам хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж танилцуулахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газар (Н.Нарангэрэл)-т даалгасугай.

5.Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны "Журам батлах тухай" А/854 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД П.НАРАНБАЯР