A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр

Дугаар 465

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТ ШИНЭЧЛЭН БАТЛАХ, ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

(Засгийн газрын 2021 оны 174 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Ашигт малтмалын тухай хуулийн 47.6-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын 2019 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 342 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

(Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2025 оны 55 дугаар тогтоолоор нэмэлт орсон)

2. Мөн тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Гадаадын зах зээлд борлуулсан нүүрс, төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмалд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээ тооцох журам"-ын 2.7 дахь заалтын "47.1.2" гэснийг "47.2.1" гэж өөрчилсүгэй.

(Энэ заалтыг Засгийн газрын 2021 оны 174 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон бөгөөд үүнийг 2021.7.1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө)

3. Энэ тогтоолоор баталсан журамд нийцүүлэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлангийн маягтыг шинэчлэн баталж, мөрдүүлэхийг Татварын ерөнхий газар (Б.Заяабал)-т даалгасугай.

4. Энэ тогтоолыг мөрдөж ажиллахыг Татварын ерөнхий газар (Б.Заяабал), Гаалийн ерөнхий газар (Б.Асралт), Ашигт малтмал, газрын тосны газар (Х.Хэрлэн), Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (Н.Цагаанхүү)-т, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нарт тус тус үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Сангийн сайд Ч.ХҮРЭЛБААТАР