- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2019 оны 204 дүгээр тогтоолд)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2020 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр
Дугаар 1
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Журам батлах тухай" Засгийн газрын 2019 оны 204 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Түүхэн үйл явдал, тэмдэглэлт өдрийн жагсаалт"-ын 2 дахь хэсэгт дор дурдсан агуулгатай 2.52 дахь заалт нэмсүгэй:
"2.52. Экспортлогчдын өдөр-жил бүрийн 12 дугаар сарын 3 дахь Бямба гараг".
2. Мөн жагсаалтын 2 дахь хэсгийн "2.52, 2.53, 2.54" дэх заалтын дугаарыг "2.53, 2.54, 2.55" гэж өөрчилсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Гадаад харилцааны сайд Д.ЦОГТБААТАР
Текст томруулах
A
A
A
