- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2017 оны 144 дүгээр тогтоолд)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр
Дугаар 441
Улаанбаатар хот
ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Батлан хамгаалах тухай хуулийн 13.1.9-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Засгийн газрын 2017 оны 144 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Иргэнийг цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцүүлэх болон цэргийн алба хаагчийн эрүүл мэндийн байдлыг тодорхойлох журам"-ын 6.2 дахь заалтын "Энэ журмыг зөрчсөн" гэсний дараа "байгууллага," гэж нэмсүгэй.
2. Мөн журмын 4.1.1 дэх заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: "4.1.1. цэргийн жинхэнэ албанд биеийн эрүүл мэндээр тэнцэхгүй болсон цэргийн гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчийг цэргийн албанаас чөлөөлөх шийдвэрийг цэргийн эмч нарын комисс гаргана."
3. Мөн журмын 2.2.1 дэх дэд заалтын "оношилгоо, шинжилгээний хариуны хамт цэрэг татлагын байранд авч ирнэ;" гэснийг "оношилгоо, шинжилгээний хариу, архаг хууч өвчтэй бол түүнийг нотлох бичиг баримтын хамт цэрэг татлагын байранд авч ирнэ;" гэж, 2.2.4 дэх заалтын "орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын тодорхойлолтыг үндэслэн харьяа цэргийн штабт буцаана." гэснийг "бүсийн оношилгоо, эмчилгээний төв, аймгийн нэгдсэн эмнэлгийн тодорхойлолтыг үндэслэн харьяа цэргийн штабт буцаана." гэж, 2.3 дахь хэсгийн "Цэргийн төв эмнэлгийн эмч нарын комисс (цаашид "цэргийн эмнэлгийн эмч нарын комисс" гэх)" гэснийг "Цэргийн эмнэлгийн комисс" гэж, 2.4 дэх хэсгийн "цэргийн эмнэлгийн эмч нарын комиссын дарга," гэснийг "цэргийн эмнэлгийн комиссын дарга," гэж, 5.1.3 дахь заалтын "цэргийн эмч нарын комисс" гэснийг "цэргийн эмнэлгийн комисс" гэж тус тус өөрчилсүгэй.
4. Мөн журмын 1 дүгээр хавсралтын "Иргэнийг цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцүүлэх болон цэргийн алба хаагчийн эрүүл мэндийн байдлыг тодорхойлоход харгалзах өвчин, эмгэгийн жагсаалт"-ыг энэ тогтоолын 1 дүгээр хавсралт, мөн журмын 5 дугаар хавсралтын "Иргэн, цэргийн алба хаагчийг тайван цагт цэргийн жинхэнэ албанаас эрүүл мэндээр чөлөөлөх өвчин, эмгэгийн жагсаалт"-ыг энэ тогтоолын 2 дугаар хавсралт ёсоор тус тус шинэчлэн баталсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Батлан хамгаалахын сайд Н.ЭНХБОЛД

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2024 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 140
Улаанбаатар хот
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулийн 13.1.9-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
"Иргэнийг цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцүүлэх болон цэргийн алба хаагчийн эрүүл мэндийн байдлыг тодорхойлох журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
Журмын хэрэгжилтийг ханган ажиллахыг Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл, аймаг, нийслэл (дүүрэг)-ийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.
Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 144 дүгээр тогтоол, "Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 441 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ
Текст томруулах
A
A
A
