- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР, БҮТЭЦ, ОРОН ТООНЫ ХЯЗГААРЫГ БАТЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2020 оны 51 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр
Дугаар 447
Улаанбаатар хот
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР, БҮТЭЦ, ОРОН ТООНЫ ХЯЗГААРЫГ БАТЛАХ ТУХАЙ
(Засгийн газрын 2020 оны 51 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 10.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны зохион байгуулалтын бүтцийг дор дурдсанаар баталсугай:
2.1. Стратеги, бодлого төлөвлөлтийн газар (мэдээллийн технологи, статистикийн хэлтэстэй);
2.2. Төрийн захиргааны удирдлагын газар (хуулийн хэлтэстэй);
2.3. Дээд боловсролын газар;
2.4. Ерөнхий боловсролын газар (суралцагчийн хоол үйлдвэрлэлийн хэлтэстэй);
2.5. Сургуулийн өмнөх боловсролын газар;
2.6. Шинжлэх ухаан, технологийн газар (инновацийн хэлтэстэй);
2.7. Соёл, урлагийн бодлогын зохицуулалтын газар;
2.8. Биеийн тамир, спортын бодлогын зохицуулалтын газар;
2.9. Гадаад хамтын ажиллагааны газар;
2.10. Санхүү, эдийн засгийн газар;
2.11. Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн газар;
2.12. Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар;
2.13. Тусгай хэрэгцээт боловсролын хэлтэс.
3. Яамны зохион байгуулалтын бүтэц шинэчлэн батлагдсантай холбогдуулан Засгийн газрын 2016 оны 3 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Яамдын орон тооны хязгаар"-ын 8 дахь заалтын "111" гэснийг "125" гэж өөрчилсүгэй.
4. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр болон зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийг төсвийн ерөнхийлөн захирагчийн 2020 оны батлагдсан төсөвт багтаан зохион байгуулж, хэрэгжүүлэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэгт даалгасугай.
5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай" Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 3 дугаар тогтоолын 1 дэх заалтын "з/ Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам" гэсэн хэсгийг, "Тогтоолд өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 206 дугаар тогтоол, "Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 267 дугаар тогтоол, "Тогтоолд өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 161 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.БААТАРБИЛЭГ
Текст томруулах
A
A
A
