- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ҮНДЭСНИЙ ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮН, ДҮРМИЙГ БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр
Дугаар 458
Улаанбаатар хот
ҮНДЭСНИЙ ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮН, ДҮРМИЙГ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Цахим хөгжлийн үндэсний хорооны бүрэлдэхүүн"-ийг "Засгийн газрын комисс, хороо, үндэсний зөвлөл, ажлын хэсгийн бүрэлдэхүүний тухай" Засгийн газрын 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 27 дугаар тогтоолын 27 дугаар хавсралт болгон 1 дүгээр хавсралт, "Цахим хөгжлийн үндэсний хорооны дүрэм"-ийг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
2. Төрийн байгууллагуудад ашиглаж байгаа програм хангамжийг нэгдсэн нэг цонхонд ханддаг байхаар нэгтгэн зохион байгуулах замаар төрөөс үзүүлэх цахим үйлчилгээг нийтэд хүртээмжтэй, аюулгүй, шуурхай хүргэх шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Цахим хөгжлийн үндэсний хороо (Л.Оюун-Эрдэнэ)-нд даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Текст томруулах
A
A
A
