- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗАРИМ КОМПАНИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ, ШИНЭЧЛЭН ОЛГОХ ТУХАЙ (согтууруулах ундаа)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2020 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр
Дугаар 6
Улаанбаатар хот
ЗАРИМ КОМПАНИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ, ШИНЭЧЛЭН ОЛГОХ ТУХАЙ
Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14.1.1, 14.1.4, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 4.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны санал, дүгнэлтийг үндэслэн хавсралтад заасан нэр бүхий 14 аж ахуйн нэгжийн согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосугай.
2. Аж ахуйн нэгжийн хүсэлтийг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 1997 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 40 дүгээр тэмдэглэлээр Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэгт шар айраг үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл олгосон "Мөнх болор" ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, "Мөнх болор" ХХК-д Улаанбаатар хотын Баянгол дүүрэгт шар айраг үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг шинэчлэн олгосугай.
3. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (Н.Цагаанхүү), Татварын ерөнхий газар (Б.Заяабал) нарт үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн ҮЙЛДВЭРИЙН САЙД Ч.УЛААН
Текст томруулах
A
A
A
