A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2020 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр

Дугаар 7

Улаанбаатар хот

ЗАРИМ КОМПАНИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Тамхины хяналтын тухай хуулийн 7.1, 7.4, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10.1.5, 14.1.5-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны санал, дүгнэлтийг харгалзан "Мичид траст" ХХК, "Эх жаргалан трейд" ХХК-ийн тамхи үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгосугай.

2. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (Н.Цагаанхүү), Татварын ерөнхий газар (Б.Заяабал) нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.УЛААН