- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ (хамгаалалтын захиргаа)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2020 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр
Дугаар 12
Улаанбаатар хот
ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ
Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 13.1.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Монгол Алтайн хадны зургийн цогцолборын хамгаалалтын захиргааны дүрмийг 1 дүгээр хавсралт, Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийн хамгаалалтын захиргааны дүрмийг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
2. Хамгаалалтын захиргааны дүрмийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэгт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.БААТАРБИЛЭГ
Текст томруулах
A
A
A
