A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2020 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр

Дугаар 31

Улаанбаатар хот

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Улсын бүртгэлийн ерөнхий хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан "Дүрэм батлах тухай" Засгийн газрын 2013 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 173 дугаар, "Улсын бүртгэлийн хяналтын дүрэм батлах тухай" Засгийн газрын 2010 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 47 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.НЯМДОРЖ