- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- “МАЛЫН ИНДЕКСЖҮҮЛСЭН ДААТГАЛЫН ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ТООЦОХ ЖУРАМ”-ЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
САНГИЙН САЙД, САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГЫН ХАМТАРСАН ТУШААЛ
2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр
Дугаар 6/10
Улаанбаатар хот
"МАЛЫН ИНДЕКСЖҮҮЛСЭН ДААТГАЛЫН ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ТООЦОХ ЖУРАМ"-ЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
Нэг."Малын индексжүүлсэн даатгалын хураамжийн хэмжээг тооцох журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.
Хоёр.Энэхүү тушаал хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн өдрөөс эхлэн Сангийн сайд, Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 78/90 дугаар хамтарсан тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
Гурав.Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн яамны Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газар /Б.Доржсэмбэд/-т, Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын алба /Т.Жамбаажамц/-нд тус тус даалгасугай.
САНГИЙН САЙД |
САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГА |
Ч.ХҮРЭЛБААТАР |
Д.БАЯРСАЙХАН |
Текст томруулах
A
A
A