- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ХҮРЭЭМАРАЛ СУМЫН ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ БҮСЧЛЭЛ, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

БАЯНХОНГОР АЙМАГ
ХҮРЭЭМАРАЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр
Дугаар 13/01
Дэлгэрмөрөн
ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ БҮСЧЛЭЛ, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2."д" заалт, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Сумын нутаг дэвсгэр, эдийн засгийн давуу тал, байгаль экологийн онцлог шинж чанар, газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, хэтийн хөгжлийг харгалзан зурагласан газрын үнэлгээний бүсийн зургийг нэгдүгээр хавсралтаар, газрын төлбөрийн хэмжээг тогтооход хэрэглэх итгэлцүүрийн тоон утгыг үнэлгээний бүсчлэл, газрын нэгдмэл сангийн дэлгэрэнгүй ангилал бүрээр тооцож хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Иргэн аж ахуй нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах гэрээг шинэчлэх газрын төлбөр ногдуулах, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх, төлөвлөгөөний биелэлтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга /Б.Отгонбаяр/-д даалгасугай.
3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 8/03 тоот тогтоолыг хүчингүйд тооцсугай.
ДАРГА Х.БЯМБАСҮРЭН

БАЯНХОНГОР АЙМГИЙН ХҮРЭЭМАРАЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2023 оны 07 дугаар сарын 13-ны өдөр
Дугаар 8/04
Дэлгэрмөрөн
ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалт, Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 1/3552 дугаар албан тоот, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Баянхонгор аймгийн газрын төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай 6/25 дугаар тогтоолыг тус тус үндэслэн сумдын иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит 8 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Улсын их хурлаас 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орж дээрх хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг, итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг хязгаар итгэлцүүрийн тоон утгыг аймаг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно гэж заасантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны "Газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" 13/01 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
2.Шийдвэрийг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлээс хасуулах арга хэмжээ авч ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэгэгч (Ч.Бямбадорж)-д үүрэг болгосугай.
ДАРГА Г.ДАМДИНСҮРЭН
Текст томруулах
A
A
A
