A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2020 оны 2 дугаар сарын 4-ний өдөр

Дугаар 48

Улаанбаатар хот

ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

"Шинэ коронавирусийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2020 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 30 дугаар тогтоолын 2 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

"2. Нэн шаардлагатай эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж худалдан авахад шаардагдах 4.2 тэрбум төгрөгийн зардлыг Азийн хөгжлийн банктай хэлэлцэн тохиролцож, шийдвэрлүүлэх талаар холбогдох арга хэмжээ авахыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт даалгасугай.".

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Эрүүл мэндийн сайд Д.САРАНГЭРЭЛ