- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2019 оны 125 дугаар тогтоолд)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2020 оны 2 дугаар сарын 4-ний өдөр
Дугаар 43
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Засгийн газрын 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 125 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв"-ийн дүрмийн Гуравт дараахь агуулгатай 3.3.2 дахь дэд заалтыг нэмсүгэй.
"3.3.2. хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй, байнгын асаргаа, сувилгаа шаардлагатай хүүхдэд урт хугацааны тусламж үйлчилгээ үзүүлэх;"
2. Мөн дүрмийн 4.2.4 дэх дэд заалтын "үйлчилгээг" гэснийг "үйлчилгээ болон энэ дүрмийн 3.3.2-т заасан үйлчилгээг" гэж, "3.3.2-3.3.6" дахь дэд заалтын дугаарыг "3.3.3-3.3.7" гэж тус тус өөрчилсүгэй.
3. Энэ тогтоол гарсантай холбоотойгоор шаардагдах зардлыг төсвийн ерөнхийлөн захирагчийн батлагдсан төсөвт багтаан хэрэгжүүлэхийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.ЧИНЗОРИГ
Текст томруулах
A
A
A
