- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (эрүүл мэндийг дэмжих сан)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр
Дугаар 37
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 19.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгийг зарцуулах, хяналт тавих журам"-ыг хавсралт ёсоор баталсугай. (Энэ хавсралтад Засгийн газрын 2021 оны 323 дугаар тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсон)
2. Эрүүл мэндийг дэмжих санд олгох хөрөнгийн эх үүсвэрийг улсын төсөвт жил бүр тусгаж байхыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Сангийн хөрөнгийн зарцуулалт, үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд тус тус даалгасугай.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Дүрэм, журам батлах тухай" Засгийн газрын 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 82 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Эрүүл мэндийн сайд Д.САРАНГЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
