- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2007 оны 60 дугаар тогтоолд)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2020 оны 2 дугаар сарын 12-ны өдөр
Дугаар 55
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Олон улсын гэрээний тухай хуулийн 24.7-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Олон улсын байгууллага, гэрээ, конвенцийн итгэмжит санд төлөх татвар, хандивын тухай" Засгийн газрын 2007 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 60 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Татварыг нь улсын төсвөөс төлөх олон улсын байгууллагуудын жагсаалт"-д дор дурдсан агуулгатай 86 дахь заалт нэмсүгэй:
"86. Азийн ойн хамтын ажиллагааны байгууллага-БОАЖЯ".
2. Олон улсын байгууллагад төлөх татварт шаардагдах хөрөнгийг 2020 оны батлагдсан төсвийн багцаасаа санхүүжүүлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатад, цаашид жил бүрийн улсын төсөвт тусгаж байхыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат нарт үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.ЦЭРЭНБАТ
Текст томруулах
A
A
A
