A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ШИЛЖҮҮЛСЭНТЭЙ ХОЛБОГДУУЛАН САНХҮҮ, ТӨСВИЙН ЧИГЛЭЛЭЭР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2020 оны 2 дугаар сарын 19-ний өдөр

Дугаар 68

Улаанбаатар хот

БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ШИЛЖҮҮЛСЭНТЭЙ ХОЛБОГДУУЛАН САНХҮҮ, ТӨСВИЙН ЧИГЛЭЛЭЭР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 40.1, Төсвийн тухай хуулийн 12.1.17-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсад импортолж байгаа бүх төрлийн будаа, элит үрийн улаанбуудай, хүнсний улаанбуудай, элсэн чихэр, ургамлын тосны гаалийн албан татвар, импортын барааны нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх хугацааг татвар ногдуулсан өдрөөс хойш 2 сар хүртэл хугацаагаар сунгах, хэсэгчлэн төлүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Гаалийн ерөнхий газар (Б.Асралт)-т зөвшөөрсүгэй. (Энэ заалтыг Засгийн газрын 2020 оны 112 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан)

2. Монгол Улсад импортлох 15.0 (арван таван) мянган тонн элит үрийн улаан буудай, дотоодын гурилын үйлдвэрлэлд шаардагдах 160.0 (нэг зуун жаран) мянган тонн хүнсний улаан буудай, бүх төрлийн хүнсний будаа, өндөг, элсэн чихэр, ургамлын тосыг 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл гаалийн албан татвар, импортын барааны нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх хуулийн төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт даалгасугай.

(Энэ заалтад Засгийн газрын 2020 оны 112 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон.)

3. Шаардлагатай тохиолдолд төсвийн орлогын бүрдэлттэй уялдуулан төсвийн зарлагын санхүүжилтийг зохицуулах арга хэмжээ авахыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Сангийн сайд Ч.ХҮРЭЛБААТАР