A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2020 оны 2 дугаар сарын 19-ний өдөр

Дугаар 67

Улаанбаатар хот

ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2019 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн хуралдааны 24 дүгээр тэмдэглэлээр өгсөн чиглэлийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Жагсаалт шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 326 дугаар тогтоолын 1 болон 2 дахь заалтыг дор дурдсанаар тус тус өөрчлөн найруулсугай:

1/ "1. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор гаргасан гадаад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсаалтыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай."

2/ "2. Энэ тогтоолын 1 дэх заалтад заасан жагсаалтыг олон улсын эдийн засаг, банк, санхүүгийн байгууллагаас гаргасан жагсаалтыг харгалзан шинэчлэн тогтоох асуудлыг тухай бүр шийдвэрлүүлж байхыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт даалгаж, Монголбанкны Ерөнхийлөгчид зөвлөсүгэй."

2. "Жагсаалт шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2017 оны 326 дугаар тогтоолын хавсралтын "Оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсаалт" гэснийг "Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор гаргасан гадаад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсаалт" гэж өөрчилсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Сангийн сайд Ч.ХҮРЭЛБААТАР