- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН БҮТЦИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2020 оны 459 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр
Дугаар 459
Улаанбаатар хот
ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН БҮТЦИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2020 оны 62 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын зохион байгуулалтын бүтцийг дор дурдсанаар баталсугай:
1) Салбарын удирдлага, зохицуулалтын газар;
2) Хууль, эрх зүйн газар;
3) Бодлого төлөвлөлтийн газар (Эдийн засгийн бодлогын зөвлөлийн ажлын алба, Үндэсний брэндийн бодлогын зөвлөлийн ажлын албатай);
4) Орон нутгийн удирдлага, зохицуулалтын газар;
5) Захиргаа, зохион байгуулалтын газар;
6) Төрийн албаны хүний нөөцийн удирдлага, зохицуулалтын газар;
7) Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар ("Төрийн ордон-1111" олон нийттэй харилцах төвтэй);
8) Төрийн ёслол, хамтын ажиллагааны газар;
9) Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэс;
10) Мэдээллийн технологийн хэлтэс;
11) Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс;
12) Ерөнхий сайдын ажлын алба;
13) Шадар сайдын ажлын алба.
2. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын орон тооны хязгаарыг 143 байхаар тогтоосугай.
3. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж 2020 оны 1 дүгээр сард багтаан Засгийн газарт оруулж шийдвэрлүүлэхийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэд даалгасугай.
4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын бүтцийг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 10 дугаар тогтоол, "Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 39 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Текст томруулах
A
A
A
