- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ (Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомийг нийцүүлэх)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2020 оны 2 дугаар сарын 19-ний өдөр
Дугаар 66
Улаанбаатар хот
ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2, 30 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус үндэслэн Улсын Их Хурлын 2020 оны 2 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх ажлын төлөвлөгөө"-г хавсралт ёсоор баталсугай.
2. Төлөвлөгөөнд тусгагдсан хуулийг тогтоосон хуваарийн дагуу боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг холбогдох Засгийн газрын гишүүдэд даалгасугай.
3. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг иргэдэд сурталчлах ажлыг зохион байгуулахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарт тус тус үүрэг болгосугай.
4. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг улс орон даяар сурталчлах ажилд шаардагдах зардлыг тооцож, зохих журмын дагуу Засгийн газрын нөөц сангаас гаргах арга хэмжээ авахыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Текст томруулах
A
A
A