A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2020 оны 3 дугаар сарын 4-ний өдөр

Дугаар 80

Улаанбаатар хот

ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Жендэрийн үндэсний хорооны бүрэлдэхүүн, дүрэм, ажлын албаны орон тоог батлах тухай" Засгийн газрын 2011 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 323 дугаар тогтоолын 2 дахь заалтын Жендэрийн үндэсний хорооны Ажлын албаны орон тооны хязгаарыг "8" гэснийг "14" гэж өөрчилсүгэй.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Тогтоол, тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2018 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 285 дугаар тогтоолын 1 дэх заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

3. Энэ тогтоолыг 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.ОЮУН-ЭРДЭНЭ