- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2017 оны 204 дүгээр тогтоолд)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2020 оны 3 дугаар сарын 4-ний өдөр
Дугаар 82
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 197.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 204 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Хорих байгууллага, түүний нутаг дэвсгэрийн байршил, хорих ангийн дэглэм"-ийн 8, 14 дэх заалтын "Хорих ангийн дэглэм" гэсэн хэсгийн "хаалттай" гэснийг "нээлттэй, хаалттай" гэж тус тус өөрчилсүгэй.
2. Хорих ангиудын дэглэмийг өөрчилсөнтэй холбогдуулж хаалттай хорих ангийг нээлттэй, хаалттай дэглэмд нийцүүлэн өөрчлөн зохион байгуулах арга хэмжээ авахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар (Д.Дамдинцэрэн) нарт тус тус даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A
