A

A

A

Бүлэг: 1979

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ЭРХ ХЭМЖЭЭГ ТОДОРХОЙ БАРААГААР ХЯЗГААРЛАХ ТУХАЙ

2020 оны 2 дугаар сарын 19-ний өдөр

Дугаар А/42

Улаанбаатар хот

Монгол Улсын Гаалийн тухай хуулийн 2711дүгээр зүйлийн 2711.1.9 дэх заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1. Хилийн чанадад гаргах түүхий болон дулааны аргаар эсхүл, бүрэн боловсруулсан махны гаалийн бүрдүүлэлтийг гүний гаалийн байгууллагад хийж, гаалийн байгууллагаас итгэмжлэл авсан тээвэрлэгчээр тээвэрлүүлэн хилийн гаалийн байгууллагын хяналтад илгээж байхаар тогтоосугай.

2. Энэ тушаалын 1-д заасан барааг зөвхөн хилийн гаалийн байгууллагын хариуцах нутаг дэвсгэрт байрлах үйлдвэрээс ачих тохиолдолд хилийн гаалийн байгууллага хяналт тавьж, гаалийн бүрдүүлэлт хийхийг зөвшөөрсүгэй.

3. Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Гаалийн хяналт, шалгалтын газар /П.Баттөр/-т даалгасугай.

ДАРГА Б.АСРАЛТ