- Нүүр
- Сайдын тушаал
- Журам шинэчлэн батлах тухай /Аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайланг хүлээн авах, хянах, нэгтгэл хийх/
САНГИЙН САЙДЫН ТУШААЛ
2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр
Дугаар 46
Улаанбаатар хот
Журам шинэчлэн батлах тухай
Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.5 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:
Нэг. "Аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайланг хүлээн авах, хянах, нэгтгэл хийх, нэгтгэлийн мэдээллийг ашиглах журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
Хоёр. Энэ тушаалын хэрэгжилтэд байнгын хяналт тавьж ажиллахыг Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газар /Ч.ЧИМИДСҮРЭН/-т даалгасугай.
Гурав. Энэ тушаал батлагдсантай холбогдуулан "Журам шинэчлэн батлах тухай" Сангийн сайдын 2017 оны 243 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Ч.ХҮРЭЛБААТАР
Текст томруулах
A
A
A