- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2020 оны 2 дугаар сарын 19-ний өдөр
Дугаар 70
Улаанбаатар хот
БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.2.20 дахь зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Боловсролын тухай хуулийн 39.7, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн 8.7, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн 9.1.5, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8.4, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 15.6-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Гадаад улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид сургалтын төлбөрийн зээл олгох журам"-ыг 1 дүгээр хавсралт, "Монгол Улсад шаардлагатай тэргүүлэх чиглэлийн мэргэжлийн жагсаалт"-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус шинэчлэн баталсугай.
(Энэ заалтыг Засгийн газрын 2023 оны 115 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
(Энэ тогтоолын 1 дүгээр хавсралтыг Засгийн газрын 2021 оны 347 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
2. "Журам шинэчлэн батлах, журамд өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2013 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 271 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Дэлхийн шилдэг их сургуульд оюутан суралцуулах журам"-ын 3 дахь хэсэгт дор дурдсан агуулгатай 3.4 дэх заалт нэмсүгэй:
"3.4. Сургалтын төлбөрийн зээлийг хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох асуудлыг Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн 8.8-д заасны дагуу Улсын Их Хурлаас баталсан журмын дагуу зохицуулна."
(Энэ заалтыг Засгийн газрын 2021 оны 347 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
3. Мөн журмын 2.3 дахь заалтын "Сургалтын зээл нь сургалтын төлбөр байна." гэсний дараа "Энэ журамд заасан гадаад улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчийн сургалтын төлбөрт суралцаж байгаа сургуулиас нь нэхэмжилсэн хичээлийн багц цагийн төлбөр, эрүүл мэндийн даатгал, гадаад суралцагчийн хураамж, номын сангийн үйлчилгээний төлбөр хураамжийг оруулан тооцно." гэж нэмсүгэй.
(Энэ заалтыг Засгийн газрын 2021 оны 347 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
4. Мөн журмын 1.4 дэх заалтын "Засгийн газраас баталсан мэргэжлийн чиглэлээр" гэснийг "Засгийн газраас тогтоосон тэргүүлэх чиглэлийн мэргэжлээр" гэж, 1.5 дахь заалтын "2 дугаар сард" гэснийг "3 дугаар сард" гэж, 1.8, 1.11, 3.1 дэх заалтын "Сургалтын төрийн" гэснийг "Боловсролын зээлийн" гэж тус тус өөрчилсүгэй.
(Энэ заалтыг Засгийн газрын 2021 оны 264 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
5. "Журам, чиглэл шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2014 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 71 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид суралцагчийн тэтгэлэг олгох журам"-ын 4 дэх хэсэгт дор дурдсан агуулгатай 4.1.8, 4.1.9 дэх заалт нэмсүгэй:
"4.1.8. цаатан өрхийн бакалаврын хөтөлбөрт суралцагч.";
"4.1.9. төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад сувилагч мэргэжлээр дээд боловсролын дипломын болон бакалаврын хөтөлбөрт элсэгч нь элсэлтийн ерөнхий шалгалтын 501-ээс дээш оноо авсан бол хичээлийн жилийн эхний улирлын сургалтын төлбөрийг 100 хувь; суралцагч 2.5-3.0 хүртэл голч оноотой суралцсан тохиолдолд сургалтын төлбөрийн 70 хувийг, 3.0 болон түүнээс дээш голч оноотой суралцсан тохиолдолд 100 хувь".
(Энэ заалтыг Засгийн газрын 2021 оны 264 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
6. Мөн журмын 4.1.2, 4.1.5, 4.1.7 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"4.1.2. бакалавр, магистр, докторын хөтөлбөрийн хөгжлийн бэрхшээлтэй суралцагч эсхүл эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй бакалаврын хөтөлбөрийн суралцагч.";
"4.1.5. төрийн өмчийн их, дээд сургуульд багш мэргэжлээр элсэгч нь элсэлтийн ерөнхий шалгалтад 650-750 оноо авсан бол сургалтын төлбөрийг 70 хувь, 751-ээс дээш оноо авсан бол сургалтын төлбөрийг 100 хувь хичээлийн жилийн эхний улиралд; суралцагч 3.0 болон түүнээс дээш голч оноотой суралцсан тохиолдолд сургалтын төлбөрийг үргэлжлүүлэн 100 хувь;";
"4.1.7. энэ журмын 4.1.1, 4.1.3, 4.1.6-д заасан суралцагчийн өмнөх улирлын голч дүн 2.0 болон түүнээс дээш үнэлэгдсэн тохиолдолд сургалтын төлбөрийг үргэлжлүүлэн;".
(Энэ заалтыг Засгийн газрын 2021 оны 264 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
7. Мөн журмын 6.1, 6.2, 6.3, 6.4 дэх заалтын "болон урамшууллын" гэснийг тус тус хассугай.
(Энэ заалтыг Засгийн газрын 2021 оны 264 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
8. "Боловсролын зээлийн сан байгуулах талаар авах арга хэмжээний тухай" Засгийн газрын 2016 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 111 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Боловсролын зээлийн сангийн дүрэм"-д дор дурдсан агуулгатай 4.1.4, 4.4 дэх заалт, " Зургаа. Сангийн хөрөнгийн тайлагнал, ил тод байдал, түүнд тавих хяналт" гэсэн хэсэг нэмсүгэй:
"4.1.4. тусгай сангийн өөрийн үйл ажиллагаанаас олсон орлого.";
"4.4. Сангийн хөрөнгийг зарцуулах шийдвэрийг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гаргана.";
"Зургаа. Сангийн хөрөнгийн тайлагнал, ил тод байдал, түүнд тавих хяналт
6.1. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 24.1-д заасны дагуу Сангийн хөрөнгийн зарцуулалтын тайланг хагас, бүтэн жилээр гаргаж, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
6.2. Сангийн хөрөнгийн зарцуулалтын тайланд Төрийн аудитын тухай хуульд заасны дагуу аудит хийж, дүгнэлт гаргана.
6.3. Сангийн хөрөнгийн жилийн эцсийн зарцуулалтын тайланг аудитын дүгнэлтийн хамт уг тайлан гарснаас хойш 20 хоногийн дотор байгууллагын шилэн данс, цахим хуудсаар дамжуулан нийтэд мэдээлнэ.".
"3.1. Сангийн захирал нь тус сангийн үйл ажиллагааг өдөр тутмын удирдлагаар хангах, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг зохион байгуулах, холбогдох тайланг хууль тогтоомжийн дагуу хугацаанд нь яаманд ирүүлэх үйл ажиллагааг хариуцна."; "4.1.2. зээлийн хүүгийн орлого;".
9. Мөн дүрмийн 3.1, 4.1.2 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
10. Мөн дүрмийн "Зургаа. Бусад" гэсэн хэсгийг "Долоо. Бусад" гэж, энэ хэсгийн дугаарлалтын "6.1, 6.2" гэснийг "7.1, 7.2" гэж тус тус өөрчилсүгэй.
11. "Журам шинэчлэн батлах, дүрэмд өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 46 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Дээд боловсролын сургалтын байгууллагын оюутан, суралцагчид оюутны хөгжлийн зээл олгох, эргэн төлүүлэх журам"-ын 5 дахь хэсэгт дор дурдсан агуулгатай 5.1.5 дахь дэд заалт нэмсүгэй:
"5.1.5. цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдсан элсэлтийн ерөнхий шалгалтад 500 болон түүнээс дээш оноо авсан элсэгч байх.".
12. Мөн журмын 4.4 дэх заалтын "10 дугаар сарын 1-ний" гэсний дараа "болон 3 дугаар сарын 10-ны" гэж нэмсүгэй.
13. Мөн журмын 1.4 дэх заалтын "5 дугаар сарын 1-ний" гэснийг "2 дугаар сарын 10-ны" гэж, 1.5 дахь заалтын "тэргүүлэх ач холбогдолтой, нэн хэрэгцээтэй мэргэжлийн чиглэл" гэснийг "Монгол Улсад шаардлагатай тэргүүлэх чиглэлийн мэргэжил" гэж, 6.4 дэх заалтын "мэргэжлийн" гэснийг "хууль" гэж тус тус өөрчилсүгэй.
(Энэ тогтоолын 8-13 дахь заалтыг Засгийн газрын 2021 оны 347 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
14. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 2012 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 19 дүгээр тогтоол, "Журам шинэчлэн батлах, журамд өөрчлөлт оруулах тухай" 2013 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 271 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Дэлхийн шилдэг их сургуульд оюутан суралцуулах журам"-ын 1.6 дахь заалт, "Журам, чиглэл шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2014 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 71 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид суралцагчийн тэтгэлэг олгох журам"-ын 3 дахь хэсэг, мөн тогтоолын 2 дугаар хавсралт, "Боловсролын зээлийн сан байгуулах талаар авах арга хэмжээний тухай" Засгийн газрын 2016 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 111 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Боловсролын зээлийн сангийн дүрэм"-ийн "Хоёр" дахь хэсэг, мөн тогтоолын 2 дугаар хавсралтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
15. Энэ тогтоолын хэрэгжилтийг хангаж, хяналт тавьж ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэгт үүрэг болгосугай.
(Энэ заалтыг Засгийн газрын 2021 оны 347 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.БААТАРБИЛЭГ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2024 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 102
Улаанбаатар хот
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ, ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Боловсролын ерөнхий хуулийн 24.1.1, 24.1.11, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 15.8-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Гадаадын болон дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид тэтгэлэг, зээл олгох, эргэн төлүүлэх, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2.Энэ журмыг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлж, зарцуулалтад нь хяналт тавьж, удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд даалгасугай.
3."Журам батлах тухай" Засгийн газрын 2013 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 291 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Монгол Улсын Засгийн газраас гэрээлэгч компаниудтай байгуулсан "Бүтээгдэхүүн хуваах гэрээ"-ний дагуу компаниудаас олгодог сургалтын урамшууллын хөрөнгөөр суралцах иргэдийг сонгон шалгаруулах, хөрөнгийг зарцуулах журам"-д заасан сонгон шалгаруулалтыг зарлах, бүртгэх, сонгон шалгаруулах үйл ажиллагааг энэ тогтоолын 1-д заасан журмын дагуу зохион байгуулсугай.
4.Мөн журмын 4.4.1 дэх заалтын "гадаад хэлний түвшин,", "англи хэл дээр" гэснийг тус тус хассугай.
5.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төрөөс олгох санхүүгийн дэмжлэг, тэтгэлгийн талаар авах арга хэмжээний тухай" Засгийн газрын 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 346 дугаар тогтоол, "Боловсролын зээлийн сангийн талаар авах арга хэмжээний тухай" Засгийн газрын 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 70 дугаар тогтоол, "Журамд өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 26 дугаар тогтоол, "Журамд нэмэлт оруулах тухай" Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 214 дүгээр тогтоол, "Журам батлах тухай" Засгийн газрын 2013 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 291 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Монгол Улсын Засгийн газраас гэрээлэгч компаниудтай байгуулсан "Бүтээгдэхүүн хуваах гэрээ"-ний дагуу компаниудаас олгодог сургалтын урамшууллын хөрөнгөөр суралцах иргэдийг сонгон шалгаруулах, хөрөнгийг зарцуулах журам"-ын 3.3.3, 3.3.4 дэх заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД Л.ЭНХ-АМГАЛАН
Текст томруулах
A
A
A